Г.Дамдинням: Автобусны хэрэг надтай холбогдвол улс төрөөс үүрд явъя

0


Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ “Би тэр автобусны компаниудыг мэдэхгүй. Харин Дарханы гишүүд их дэмждэг гэж сонссон” гэсэн.

Энэ талаар УИХ-гишүүн Г.Дамдинням гишүүнээс тодруулахад “ Дарханаас сонгогдсон гэж хэлээгүй, Дарханы улс төрчид гэж байх шиг байна лээ. Надад төсвийг зарцуулах эрх мэдэл байхгүй. Тэр хэлээд байгаа хүмүүс нь хөгшин хүмүүс байна лээ шүү дээ. Би хамгийн залуу шинээр сонгогдсон гишүүн. Надтай холбоотой нэг баримт гараад ирвэл, улс төрөөс үүрд явъя. Энэ зүйл худлаа. Хамгийн холбоогүй байж болох намайг барьж авах хэрэггүй дээ. Баримт олоод ир. Тэгвэл би үүр явъя. Баримтыг олоход чинь амжилт хүсье” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *