А.Ариунзаяа: Энэ бол чадварлаг боловсон хүчнээ фронтод илгээж буй улс төрийн шийдвэр

0

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа.

Хуралдаанаар,

  • Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар
  • ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр
  • Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг томилохыг тус тус дэмжжээ.

Шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцууллаа.

Тэрбээр “Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилох саналыг Удирдах зөвлөл 100 хувь дэмжлээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаярыг томилохоор дэмжлээ.

Түүнчлэн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохоор 100 хувь дэмжиж, тус тус улс төрийн шийдвэр гаргалаа” гэж ярилаа.

Үүнээс гадна энэ шийдвэр нь хувь хүний хүсэл сонирхол бус, хамгийн чадварлаг боловсон хүчнээ фронтод томилж буй улс төрийн шийдвэр хэмээн тайлбарлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *