УИХ-аас баталсан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ
УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний дагуу иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилтын хүрээнд УИХ-аас баталсан хуулиудыг аудио хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой.
Иргэд УИХ-ын parliament.mn цахим хуудасны “Цахим парламент” цэснээс Парламентын подкастыг сонгож, “Аудио хууль” буланд байршуулсан Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг зүйл тус бүрээр эсвэл бүхэлд нь сонсох боломжтой.