Ц.Мөнх-Оргил: Манай ЦЭЦ заримдаа арай ч дээ гэмээр гомдмоор шийдвэрүүд гаргаж байгаа…

0

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар ҮХЦ-ийн 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Нээлттэй, ил тод байдлыг бий болгох үүднээс Төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохын өмнө иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтэд танилцуулах зорилгоор нэр дэвшигчийн сонсгол хийхээр хуульчилсныг ҮХЦ хууль зөрчиж байна гэж түдгэлзүүлээд байгаа билээ. Хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ингэж хэллээ.

Ц.Мөнх-Оргил: “Манай Цэц заримдаа арай ч дээ гэмээр гомдмоор шийдвэрүүд гаргаж байгаа. Хуурамч түлштэй холбоотой асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гээд оруулаад ирсэн. УИХ татвар тавих эрхгүй болж байна. УИХ төр засгаа нулимсан шийдвэрүүд гаргаж байгаа. Заримдаа боломжийн шийдвэр гаргаж байгаа. Харин энэ удаагийнхийг их боломжийн гэж харж байна. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Бусад албан тушаал дээр тухайн сонсголыг явуулах нь зөв. Харин Ерөнхийлөгч Үндсэн хуулиар эрх аваад эрхийнхээ дагуу ҮХЦ-д нэр дэвшүүлээд,түүнийг нь дахиад УИХ дээр авч ирээд сонсгол хийгээд байхаар Ерөнхийлөгчид олгогдсон эрхийг хөндөөд байгаа юм бишүү гэж байна. Прокурорыг ч сонсголоо хий гэж байна. Энэ нь зөв. Ялгаж салгаад байна. Энэ талаар жаахан ярьж суумаар байсан юм.

Хоёрдугаарт, дахин нэр дэвшүүлэхэд сонсгол хийдэг нь буруу гэдэгтэй санал нэгтэй байна. Анх томилогдоход нь сонсгол хийсэн. Цэцийн гишүүний хараат бус байдал руу халдаж байгаа зүйл. УИХ, ҮХЦ хоёрын харилцааны асуудал маш эмзэг. Бид хууль батлах эрхтэй. Цэц ч бас хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тиймээс энэ харилцаанд бодолцож харилцах хэрэгтэй байгаа юм” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *