Жилийн өмнө авсан “ХЯТАД УЛААН” автобуснууд ЭВДЭРЧ 400 саяын СЭЛБЭГ АВАХААР болжээ!!!
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Zyle Daewoo bus” компаниас худалдан авсан “хулхи ногоон” автобуснууд илчлэгдэж УЛСТӨРИЙН БУЖИГНААН үүсгээд авлаа. Автобусны хэргээр Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар ОГЦРОВ. Түүнчлэн тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” компани болон Нийслэлийн нийтийн тээврийн газар, худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтнүүд, дарга нарыг СААТУУЛАН ШАЛГАЖ буй.
Тэгвэл АВТОБУСНЫ ХЭРЭГ энэ хүрээд зогсохгүй нь. 2022 оны 05 сард БНХАУ-аас оруулж ирсэн “УЛААН АВТОБУС” ч бас ХЭРЭГ ДЭГДЭЭЖ болзошгүй нь. Учир нь Монгол улсад импортоор орж ирээд нэг жилийн нүүр үзээгүй 60 автобусанд “СЭЛБЭГ” худалдан авахаар 400 сая төгрөгийн ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ. ТОДРУУЛБАЛ, БНХАУ-с худалдаж авсан XIAmen XML6105J15C шинэ автобуснуудаа 400 саяар ЗАСВАРЛАХ аж!! Ингэхдээ дээрх загварын автобусны САЛХИНЫ ШИЛ, ЦОНХНЫ ШИЛНҮҮДИЙГ солих аж.
Эх сурвалж: Улстөрч.мн