Х.Нямбаатар: Ногоон автобусны тендерийг цуцалж, шинээр зарлана

0

Хотын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

——————

-Тэрбээр:

-Албан ёсоор хотын даргаар томилогдвол том данхар бүтцийг багасгана. Урсгал зардлуудыг хэмнэж н төгрөг бүрийг газар чөлөөлөлт рүү тавих ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгодог утгаараа нийслэл хэрэгжүүлнэ.  Энэ мэт бодож байгаа олон зүйл байна. Эдгээрийг хийхэд хуулийн том баг хэрэгтэй. Тиймээс хүндхэн шийдвэрийг гаргалаа гэхэд тэр нь хуулийн дагуу байх ёстой.  ХЗДХЯ-нд ажиллаж байгаа зарим нөхдөдөө хамт ажиллах санал тавина.

Бондын мөнгийг хэзээ юунд зарцуулах вэ гэдгээс шалтгаалж шийдвэрийг эргэж харахаар юм байна. Сэлбийн далан дагасан хойноосоо урагшаа явж байгаа том босоо замыг санхүүжүүлэх зорилгоор, хоёрдугаарт сургууль цэцэрлэгийн дуусаагүй барилгуудыг дуусгах зэрэгт зарцуулна гэсэн. Гэхдээ бондын цан цохисон өдрөөс эхлээд хүүтэй мөнгө тоологдох учраас барилга угсралтын болон замын ажил хэзээ хийгдэхэд санхүүжилт шаардлагатай вэ гэдгийг харж байж шийдэх нь зөв байх. 

Нийслэлд хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол түгжрэл. Энэ талаар  Нийслэл хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхантай   ярилцсан.

Эхний ээлжид дизель хөдөлгүүртэй ногоон автобусуудаас гадна цахилгаан автобус орж ирсэн. Энэ нь тодорхой хугацаанд нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа юм байна. Гааль дээр дунд оврын автобусууд гаалийн татвар төлөгдөөгүй байдалтай байна. 

Энэ бүгдийг эргэн харна. Худалдан авах ажиллагааг  хууль эрхзүйн хүрээнд хүчингүй болгоно. 

Дараагийн ээлжид  хурдан хугацаанд ямар автобус оруулж ирэх, нийтийн тээврийн оргил ачааллын үед автобусууд бөөндөө нэг талдаа гарчихаад байгаа энэ асуудлыг шийдэх ёстой.  Тиймээс загварчлал хийх нийтийн тээврийн эргэлтийг тогтмол болгох талаар бодож суулаа. 

Би хувьдаа нийслэл хотод худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлалын асуудал байх ёсгүй гэх байр суурьтай байна.  2022 онд батлагдсан Нийслэлийн эрхзүйн байдлын тухай  хуулиар нийслэлийн төсөвт ААН байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжүүдийг шууд худалдан авах боломжтой болсон.

Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй ил тод явуулж  нийслэлд  байгаа авлигал албан тушаал, хөрөнгө оруулалт гэрээтэй холбоотой хүнд сурталуудыг хялбаршуулж  цахимжуулах зэрэг олон зүйлүүдийг  системтэй хийх ёстой.

Энэ бүгд “Косметик” шийдэр гаргах төдийд засагдахад хэцүү. Би хотын даргаар томилогдсоны дараа хэрхэн ажиллах талаар хэвлэлд тодорхой мэдээлэл өгье. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *