“ОХУ-аас АИ-92 шатахуун өчигдөр 92 вагон, өнөөдөр 62 вагон орж ирсэн”

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр /2023.10.09/ “Mining week-2023” чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр “БНСУ-д айлчлах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж, газрын ховор элемент дээр хэд хэдэн стратегийн гэрээ байгуулсан. Ирэх арваннэгдүгээр сараас тус улсын тусламжтайгаар судалгааны төвийг байгуулж байгаа. Ирэх жилийн нэг, хоёрдугаар сард үр дүнгээ гаргаж, Монголын газрын ховор элемент, батеррейны түүхий эдийг ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдгээ зарлана” гэв.

Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бинзен хамрагдаж байна гэдгийг би хэлсэн. ОХУ-ын Володин дарга Монголд ирэхэд нь АИ-92 бинзений хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхыг амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш байна. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн.

Өчигдөр гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн. Томоохон импортлогч болох “Петровис” болон “Шунхлай” компаниудад АИ-92 шатахууны нөөц байгаа. Зарим “Сод монгол” компанид нөөц байгаагүй. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө ханга гэж шаардах боломжгүй.

Өнөөдрөөс бүх зүйл жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Та бүхэн санаж байгаа бол. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Хүргэлт өөрөө 2-3 хоног шаардаж байгаа шүү” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *