Бусдад авлига өгсөн шүүгч, өмгөөлөгч нарын хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

0

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжлээ.

Тэдэнд, Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.5.1 дэх хэсэгт /22.5 дугаар зүйл.Хахууль өгөх1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч С.Амардэлгэр, Л.Энхбат нар нь аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн талд ашигтай шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шүүгч Б-д 10 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогдоод байгаа юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд эдгээр шүүгч нарын дунд яллагдагч С.Амардэлгэр багтсан байдаг.

Тухайн үед яллагдагч С.Амардэлгэр нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба шүүгчийн бүрэн эрхгүй болсноосоо жил гаруйн дараа бүрэн эрхээ сэргээлгэсэн байдаг.

Улмаар Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *