Н.Мандуул хувийн хэвшлийг сонгожээ

0

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Мандуул “ONDO Holding” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Тэрээр 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг олон нийтэд зарласан. Ерөнхийдөө Хөгжлийн банк дампуурлын имрэгт ирсэн, улстөрд нөлөө бүхий этгээдүүд зээлийг нь хуваагаад авсан, эргэн төлөлт хийгдэхгүй байгааг хэлж, Хөгжлийн банкны асуудлыг олон нийтийн анхааралд оруулсан нэгэн билээ.

Үүний дараа ШӨХТГ-ын даргаар ажилласан. Энэ хугацаанд ипотекийн зээл олгоход авч байсан нэг хувийн шимтгэлийг хууль зөрчиж байна гэх С.Мөнхчулууны эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлсэн юм. Энэхүү ажлын үр дүнд шүүх ипотекийн зээл олгохдоо зээл судалсны шимтгэл гэж нэг хувийг авч байгаа нь хууль зөрчсөн гэж шийдсэн. Шүүхийн шийдвэрийн дараагаар зарим банк хууль бусаар авсан нэг хувийн шимтгэлийг буцаан олгож, иргэд энэхүү нэг хувиа нэхэмжлэх эрхтэй болсон. Ингээд энэ оны долдугаар сард ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ийнхүү чөлөөлөгдсөн нь түүнийг 2024 оны сонгуульд хүч үзэх гэж байна гэх таамаглалыг төрүүлээд байсан юм. Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга, Хөгжлийн банк, ШӨХТГ гээд дандаа төрийн байгууллагад ажиллаж байсан. Тэгвэл тэрээр хувийн хэвшлийг сонгожээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *