Б.Энхбаяр: Сэтгүүлчдэд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан” гэх заалт хамаарахгүй

0

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Эрүүгийн хуульд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж буйг эсэргүүцэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өнөөдөр (2023.10.16) шаардлага хүргүүлж мэдээлэл хийсэн.

Б.Энхбаяр сайд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ. Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид “Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн гэдэг нь биднийг, жирийн иргэдийг хэлээд байна. Тэр дундаа сэтгүүлчдийг энэ зүйл ангиар яллах гэж байна” гэж ойлгоод, олон нийтэд андуу ташаа ойлголт төрүүлсэн байна. Үүнийг буруутгахгүй. Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй. Гэхдээ энэ нь сэтгүүлчид, жирийн иргэдэд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

https://youtu.be/RtHPDybs8mU?si=sADHKSazjQEI-1pQ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *