Франц хэвлэл: Хориглох гэж оролдсон ч “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

0

Францын “20 minutes” хэвлэл Нант хотод Монгол Улсын түүхийн тухай үзэсгэлэн нээгдсэн талаар мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Хятадын хориг тавих гэсэн оролдлогоос мултрахын тулд их тэвчээр шаардав. Зургаан жил бэлдсэний эцэст Нантын музей Монголын эзэнт гүрний талаарх урьд өмнө нь тавигдаж байгаагүй үзэсгэлэнг бахархалтайгаар нээлээ.

Үзэсгэлэн дэх 450 гаруй үзмэрүүд нь Францад урьд өмнө нь огт дэлгэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Тэдгээр үзмэрийг Монгол Улсын нийслэл Улаанбаатараас зээлэн авчирсан байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэй тэрхүү үзэсгэлэн 2024 оны тавдугаар сар хүртэл тавигдана.

Тус үзэсгэлэнг анх БНХАУ хамтран гаргах байсан юм. Гэвч Хятадын тал үзэсгэлэнгийн зарим зүйл хориг тавьж, өөрчлөх санал гаргасан учир Монгол Улс хамтран гаргах болсон байна.

Музейн захирал Бертран Гилет Хятадын өөрчлөх санал нь “Монголын түүх өв соёлыг бүрмөсөн устгаж, үндэсний шинэ өгүүлэмжийг бий болгоход чиглэсэн зүйлс багтаасан байсан” гэж хэлжээ. БНХАУ-ын санал болгосон зүйлсийн нэг бол Чингис хааны нэрийг үзэсгэлэнгээс хасах байсан юм.

Энэ үзэсгэлэн мэдээж дипломат ач холбогдолтой. Үзмэрүүдийн нэг нь 13-р зууны үед, Гэгээн Луид зориулж урласан алтан оёдолтой даавуу юм. Тус үзвэр нь Франц-Монголын найман зууны түүхтэй харилцааны нотолгоо болно. Үзэсгэлэн ирэх жилийн зун хүртэл нээлттэй байж үүний дараа бусад орнуудад тавигдаж магадгүй аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *