Д.Чойжамц хамбыг Д.Жавзандорж залгамжлах уу ?

0

Монголын  бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэгэхээр түүний албан тушаалыг хэн залгамжлах вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Учир нь Хамбаар шашны өндөр дээд боловсрол, эрх мэдэл,  сахил санваарыг ариунаар сахидаг, ёс суртахуунтай хүн сонгогдох учиртай. Шашин түүх соёлыг хадгалж дараа дараагийн үед уламжлуулан,  нийгэмд соёлын дархлааг бий болгоход чухал үүрэгтэй юм.

Тэгвэл Д.Чойжамц хамбын оронд Монгол багш Лхаарамба Д.Жавзандорж залгамжлахаар яригдаж байгаа аж. 

Д.Жавзандоржийн хувьд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. Улмаар  1998 оны эхээр Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд үргэлжлүүлэн суралцаж 16 жилийн номоо дүүргэн 2012 оноос Лхаарамба цолыг хүртжээ. Ингэхдээ Д.Жавзандорж нь Энэтхэгт  Буддын гүн ухааны 5 ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж дүүргэн Лхаарамбын шалгалтад орох эрхээ авсан байна.

Лам нарын 12 зэрэг  дэв, байдгаас Хамба гуравдугаарт бичигддэг бол  Лхаарамба нь долдугаарт бичигддэг.

379935006_699440538896571_8748827456270048253_n.jpg

Д.Чойжамц хамбын оронд Х Богдыг залгамжилна гэх яриа байсан ч X Богд Буддын шашны дээд боловсролыг олоход хамгийн багадаа 16 жил шаардагдах аж. Х Богд албан ёсоор ширээндээ сууж баталгаажуулсаны дараа олон нийтийн өмнө гарч сургааль номоо айлдаж, сүсэгтэн олонтой уулзах юм. Тэгэхээр шашин номынхны дунд хамгийн боломжит хувилбар нь Лхаарамба Д.Жавзандорж гэх. 

Улмаар Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх Гандан,  шашин номын төвийнхөн дотроо санал хураалт явуулж Хамбаар сонгогдсон хүн нь 3-4 жил ажиллаад хийсэн ажлаа тайлагнах учиртай юм байна. Хэрэв сайн ажиллавал улираан томилох ёстой. Гэвч Хамба Д.Чойжамцын хувьд 31 жилийн хугацаанд энэ албыг хашсан нь дотооддоо ардчилал байхгүй болсон гэх шүүмжлэлийг ч дагуулж иржээ. Д.Чойжамц хамба 1992 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин  хийдийн тэргүүн хамбаар өргөмжлөгдсөн юм. 

Энэ хугацаанд Монгол Улсад зургаан удаа төрийн тэргүүн солигдсон ч  Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба солигдоогүй.

Өөрөөр хэлбэл, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн солигдсон тохиолдол Монголын орчин цагийн түүхэнд байхгүй. Д.Чойжамц хамбыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр зарлиг буулган “Хамба номун хан” цол хэргэм өргөмжилснийг соёрхож баталсан байдаг. Монгол улс Үндсэн хуульд шашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэтгэнэ гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, шашин төрийн үйл ажиллагаа харилцан хамааралгүйгээр явж ирэх ёстой гэдгийг хуульчилсан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *