Сангийн яамны газрын дарга М.Санжаадоржоор Нийслэлийн санхүүг хариуцуулна
Хотын даргаар Х.Нямбаатар томилогдсонтой холбоотойгоор томилгоонууд хийгдэж байна. Тодруулбал, тэрбээр НЗДТГ-ын даргаар ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Хосбаярыг томилсон. Мөн хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг томилсон байдаг.
Тэгвэл Нийслэлийн санхүүг М.Санжаадоржид хариуцуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн төсөв санхүү хариуцсан хэлтсийн даргаар Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадоржийг томилохоор болсон байна.