УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ: ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХАА БОЛИВОЛ ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДООД ДАХИН БАРИЛДАХГҮЙ БАЙХ ЗАМЫГ СОНГОНО
Өнөөдөр засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан допингийн шинжилгээг бөхчүүдээс авахаа болино хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудастаа ийн мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ: “Хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхлвэл адилхан хэрэглээд барилдахаас өөр арга байхгүй. Тиймээс эрүүл мэндээ бодоод барилдахаа боллих замыг сонгох байхдаа” хэмээн нийтэлсэн байна