Н.Тавинбэх: Ахуйн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний үнийг огт нэмээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэхээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, “Ахуйн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний үнийг огт нэмээгүй. Тэгэхээр эрчим хүчний үнэ тэр дундаа ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчний үнэ огт нэмэгдээгүй байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Дундын цахилгаан эрчим хүчний үнэ гэж байдаггүй. Харин цахилгаан эрчим хүчийг хангах, түгээх, тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн хуулийн этгээдүүд хэрэглэгч нараас мөнгөө авсан ч үйлдвэрлэгч, түгээгч нар мөнгөө төлөөгүй явдал гарч байгаа. Энэ бол гэрээний үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн компаниуд биелүүлээгүйтэй холбоотой үүсэж байгаа л асуудал. Энд хэрэглэгч хохирч байгаа нь үнэн. Тиймээс хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани гэрээний үүргээ биелүүлэх л шаардлагатай байгаа юм” хэмээлээ.