Чөлөөт бөхийн ДАШТ-д Монголыг төлөөлөх НАЙМАН бөх

0

Олимпын бус жингийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 28-нд Албанийн Тирана хотод эхэлнэ. Эрэгтэй 61, 70, 79, 92, эмэгтэй 55, 59, 65, 72 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулах тус тэмцээнд одоогоор 70 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлэг өгчээ.Тэгвэл Монголоос Тиранагийн дэвжээнд зодоглох найман бөхийн нэр өчигдөр тодорлоо. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д зодоглох бөхчүүдийн дунд сорил тэмцээн зохион байгуулж, жин тус бүрийн ялагчид Тиранаг зорих эрхээ авсан юмЭрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 79 кг-д О.Сүлдхүү, 92 кг-д Г.Ганхуяг нар өрсөлдөнө.

undefined

Харин эмэгтэйчүүдийн 55 кг-д Ч.Отгонтуяа, 59 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д З.Болортунгалаг нар өрсөлдөгчөө ялснаар ДАШТ-д эх орноо төлөөлөн барилдах эрхээ авсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *