Л.Гантөмөр: Монголын нийт иргэдийн 50 гаруй хувь нь маргаашдаа итгэхгүй байна. Авч байгаа цалингийн хэмжээ 1000 ам.доллар байх ёстой
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “АН Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн намын даргатай болсон. Ийм учраас УИХ дах АН ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийлээ. Би нэг зүйлийг онцгойлон хэлэхийг хүсэж байна. Өнгөрсөн гурван жил ойлгомжгүй байдал АН-д үүсэж, монголд төрийн асуудал болж үргэлжилсэн. Энэ асуудалд цэг тавигдлаа. АН цэгцрэх нэг хэрэг бид намын даргад асар их хэмжээний үүрэг хариуцлага, асар их хэмжээний хүлээлт үүсэж байна. Учир нь бага биш хугацаанд засаглаж байгаа хэт олонхоор засаглаж байгаа улс төрийн хүчинд эрх чөлөөгөө боомилуулсан, хувийн өмч рүү халдсан, тэр тусмаа хүнийг үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх байдал руу халдсан. Энийгээ хуулийн аргаар боомилохдоо хүрсэн үйлдлүүд “АН хаана байна вэ” гэж олон нийт шахан шаардаж байна” гэв.
Мөн АН-ын дарга Л.Гантөмөр, “Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна гэсэн судалгаа гарсан байна. 70 хувь нь хоол ундандаа арай гэж хүрж байна гэсэн байна. Судалгаанаас харахад энэ 70 хувийг иргэд коронавирус эсвэл, хойд хөршийн дайн тулаантай холбож харахгүй байгаа. Ард иргэд төр засгийн буруу бодлогоос болж ядуурч байна гэсэн байна. Бид иймд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцлаа. Ярилцсаны эцэст бид таван зүйл дээр төвлөрч байна. нэгдүгээрт энэ 70 хувийн ядуурлыг яаж бууруулах юм бэ гэдэг дээр гарц гаргалгаа юу байна. Бид хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах хөтөлбөр бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн гаргана. Энэ бүрэлдэхүүнийг Ж.Батсуурь гишүүнээр ахлуулна гэсэн шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, иргэдийн 50 хувь нь маргаашдаа итгэхгүй байна. Яагаад итгэхгүй байна вэ гэхээр эдийн засаг өсөхгүйн гэсэн айдастай байна. Бидний үзсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн монголын эдийн засаг хөдлөөгүй. Тийм учраас итгэхгүй байна. Бид 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг санаачилж байсан. Хийсэн барьсан. Дараа нь 100 мянган айлын орон сууцыг бас л барьж хийсэн. Иймд монголд хэрэгцээтэй байгаа 400 мянган айл орон сууцанд оръё гэж байгааг хариулж, энэ айлуудыг орон сууцанд оруулах хөтөлбөрийг гаргах хэрэгтэй. Хүн болгоны авч байгаа цалингийн хэмжээ 1000 ам.доллар болох ёстой гэсэн санал гарч байна. Энэ тал дээр мөн бид бүрэлдэхүүн гаргаж ажиллана” гэв.