Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх уулзалтаар шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй

0

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталж Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Мөн энэхүү зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохүсүрэн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. 

     УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Маргааш Зөвлөлдөх зөвлөлөөс зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Хоёр дахь шатны энэхүү зөвлөлдөх уулзалтад 800 гаруй иргэн оролцоно. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгье гэж бодлоо. Сүүлийн үед Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой ямар ч асуудал байхгүй. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулга дотор нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа дөрвөн том асуудлын хүрээнд л явагдана. 

Нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуудал,

Хоёрдугаарт, парламентын ардчилал, тогтолцоотой холбоотой асуудал, 

Гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал,

Дөрөвдүгээрт, ниймийн тулгамдсан асуудлууд. 

Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмнийхээ төлөөллийн саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц. Түүнээс шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал энд огт байхгүй. Н.Энхбаяр даргын боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлах нь гэж зохион байгуулалттайгаар мэдээллэх боллоо. Ийм зүйл огт байхгүй. УИХ Зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд нь ороллцохгүй. Аль болох дэмжлэг өгч хамтарч ажиллах чиглэл баримталж байгаа” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *