Н.ЗОЛЖАРГАЛ: Төсвийн үргүй зардлыг НӨАТ-аар цэгцэлж болно

0

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх тухай сэдэв анхаарлын төвд байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилж буй энэ хуулийн төсөл ердөө зургаа хоногийн дотор 100 мянган хүний саналаар дэмжигдсэн. Энэ хуулийн төслийн санал УИХ-аар хэлэлцүүлэх босгоо давсан нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна. НӨАТ тойрсон асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай цөөн хором ярилцлаа. 

———————

 НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд 2 хувийн буцаан олголт авдаг болсон. Эцсийн хэрэглэгч төлж буй татварын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх тухай сүүлийн үед хүчтэй яригдаж анхаарлын төвд байна. Энэ тухай таны байр суурь ямар байна вэ? 

-2024 оны сонгууль дөхөж байгаа учраа олон мянган хүнийг хамарсан Нэмэгдсэн өртгийн албан татвар сэдэв болж байгаа нь ардчилсан тогтолцооны давуу тал. Хэрэв буцаан олголтыг  5 хувь болгон нэмэгдүүлбэл иргэд урамшууллаар ипотекийн зээлээ төлөх, даатгалын санд хуримтлуулах эсэх нь өрхийн сонголт байх ёстой. Гэвч өнөөдөр төсөв  улс төрчдөөр дамжаад олон арван жил болж байна. Ийм гажиг тогтолцоог НӨАТ-ын системээр залруулах боломжтой.

Таны хэлсэнчлэн НӨАТ-ын 5 хувийг нэмэгдүүлэхийг та дэмжиж байгаа юу?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар шүү дээ.  Иргэд бүх цалингаас даатгал, татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлдөг болоод удаж байна. Энэ системийн давуу болон сул талыг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд  бид олж харсан байх.

Ер нь үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан барааг урамшуулдаг хэрэглээний татварын бодлого руу чиглэх ёстой. Улмаар улс төрчдийн гарын салаагаар урсдаг утаа, түгжрэл, орон сууцны барилга зэрэг элдэв төслийн “бялуу хуваах” боломжгүй болно гэсэн үг. Өрхөд нь орлого нь очиг л дээ. Төсвөөр дамжиж биш шууд иргэний гарт очих нь зөв.

Мөн өнөөдөр бүгдээс нь хавтгайрсан 10 хувийн татвар авч байгаа нь ямар ч утгагүй.  Үүнд ямар бодлого байгаа юм. Хэрэглээний татвар ч бодлоготой байх ёстой.

НӨАТ-ын босгыг 50 сая байгааг 300 сая болгочих гэх мэт өнцгүүдийг тавьж байна?

НӨАТ-ын босгыг өөрчлөх гэдэг бол механиз доторх л асуудал. Нэг л фокус бий. энэ НӨАТ чинь эцсийн хэрэглээнээс авч байгаа татвар. Нөхөн тооцсоор байгаад иргэнээс авч байгаа татвар юмаа. Цемент зарсан хүн, боорцог хайрсан хүн, лифт нийлүүлдэг хүн биш боорцог идэж байр худалдаж авахад иргэнд үүрүүлээд байгаа татвар юм шүү дээ. Энийгээ ойлгочих хэрэгтэй.

НӨАТ-аар дамжуулан дотоодын үйлдвэрлэгчийн барааг худалдан авсан бол буцаалт нь их байж болно гэж үү? 

-Манай улс үйлдвэрлэл явуулах хэцүү. Дотоодын хүнсний үйлдвэрлэл, энэ салбар олон улсын зах зээлтэй өрсөлдөх боломж бага. Хамгийн ойрын боомтоосоо л 2000 километрийн зайтай, тээвэр ложистикийн асуудал үүсдэг. Ийм хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээд урагшилсангүй. Үүний оронд НӨАТ-аар л дэмж л дээ. Тодруулж хэлбэл, НӨАТ үйлдвэрлэгчдийн барааны и-баримт дээр буцаалт нэмэх ёстой.

НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлбэл чинээлэг хэсэг л илүү хожно л гээд байна. Тэгвэл тансаг хэрэглээний татвартай болох цаг болчихсон юм бишүү? 

– Тансаг юм хэрэглэж байгаагаа ад үзэж болохгүй. Хандах ёстой өнцөг нь дотоодод ажлын байрыг бий болгож байгаа. Үйлдвэрлэж байгаа хүмүүсээ дэмжих ёстой. Хязгаарлах биш дэмжих бодлого дутагдаад байна.

Аан гэхдээ land 300 lexus 600 гээд тансаг хэрэглээнд татвар ногдуулах цаг нь болсон. зам ашиглалтын татварыг нь ч нэмэх боломжтой. Ковидын ард дэлхий нийтээрээ хэт их орлоготой хэсэгтээ өндөр татвар тавих нь зөв гэдэг дээр нэгдсэн.  Манай улсын нөхцөл дээр бол нийт валютын орлогын 90 гаруй хувь уул уурхайгаас хамаарч байна.сүүлийн 10 жилд уул уурхайн орлого бараг 10 дахин өссөн.  Гэтэл уул уурхай ажлын байр бий болдоггүй. Харин уул уурхайгаас бусад салбарт чинь ажлын байрны 95 хувь нь бүтээж байгаа. Энэ хэсгээ зөнгөөр нь хаяж болохгүй шүү дээ. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчийн бараанд НӨАТ буцаалтын урамшууллыг нэмчих л дээ. Ялгаравтай бодлогоо тодорхой болгох цаг болсон.

Ер нь Сангийн яам, Татварын ерөнхий газар залхуу ажиллаж байгааг олон нийт шүүмжилдэг. Татвар төлөхгүй байгаа хэсгийн татвар төлөгч болгох ажлаа сайн хийхгүй өнөөдрийг хүрлээ. Аль Ардчилсан намын санаачилсан НӨАТ зэргээр төсвөө бүрдүүлж байна.  Та үүнтэй санал нийлэх үү? 

-Улс төрийн өнцгөөс дүгнэх хэцүү, буруу ч байх. Ер нь дөрвөн жилийн улс төрийн цикл биднийг богинохон нийтийн санхүүтэй болгож байна. Шийдэл хэзээ ч ярьдаггүй.  Зөв шийдэл рүү ордоггүй, дөхөж чаддаггүй.  НӨАТ-ын системийн цаана олон асуудал байж магадгүй. Яг одоо нөат-ын буцаан авалтын цаадах проблэмээ ярих цаг болжээ. 100 мянган өрхөд хамаараад энэ сэдэвт иргэдийн анхаарал төвлөрч байгаа дээр нь асуудлаа ярих цаг мөн.

Хотжилт, түгжрэл, Дотоодын бизнесээ дэмжихэд гээд өчнөөн зуун тэрбумыг уг нь зарцуулаад байна.

Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг нь урамшуулдаг хэрэглээний татварын бодлоготой болчихоё л доо. Тэгшитгэсэн 10 хувийн татвар гэхээр хаана бодлого нь хаана байгаа юмТатвар гэдэг чинь бодлоготой байх ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *