Лондонд морьтон баатрууд “Монгол хаан” жүжгийн сурталчилгааг хийж эхэлжээ
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын “Уэст Эндийн” /West End/ Колизей театрт найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр энэ оны 11 дүгээр сарын 17-ноос тоглоно.
Хамгийн том буюу 2359 суудалтай танхимд болох уг тоглолтын бэлтгэлийг Монгол, Британий продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ханган ажиллаж байна. Уг жүжиг 12 дугаар сарын 2-ныг дуустал олны хүртээл болно.
Тус жүжгийн тоглолтын танилцуулга зарыг Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй метро, такси болон сурталчилгааны самбаруудаар байршуулж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр нийтлэл, мэдээллүүд гарч байгаа бөгөөд сурталчилгааны тусгай машинтай багийнхан болон морьтой баатрууд тоглолтын мэдээллийг түгээж эхлээд байгаа аж.