Цахим үйлчилгээний систем шинэчлэгдлээ

0

Гадаадын иргэн, харьяатын газар нь цахим үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн дэвшилтэт шинэ боломжийг бүрдүүлэх, зорилгоор гадаадын иргэний бүртгэл хяналтын нэгдсэн системийг шинэчлэн 10 дугаар сарын 30-ны өдрөөс шинэ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо.

Шинэ системд нэвтрэхдээ immigration.gov.mn хаягаар нэвтрэх бөгөөд уг шинэ систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбогдож мэдээлэл солилцох, цахим үйлчилгээний алхмуудыг багасгах, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцаа хянахаас гадна төлбөр тооцооны цогц шийдэл /Wechat pay, Social pay, Qpay/-ийг багтаасан.

 Та шинээр ашиглалтад орж буй системд дараах 3 байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:

1. Монгол Улсын иргэн e-mongolia.mn цахим хуудас

Монгол Улсын иргэн e-mongolia.mn цахим хуудсаар нэвтрэхдээ нэг удаагийн кодоор, банкны эрх, тоон гарын үсгээр нэвтрэх

2. Аж ахуйн нэгж, байгууллага нь тоон гарын үсэг

Аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр нэвтрэх.

3. Гадаадын иргэн дахин давтагдашгүй 13 орон бүхий бүртгэлийн дугаар

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.2. ““уригч” гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг”-д заасан шаардлагыг хангасан гадаадын иргэн 13 орон бүхий бүртгэлийн дугаараар нэвтрэх боломжтой.

Хэрэглэгчдийн анхааралд

Шинэ систем үйл ажиллагаанд нэвтэрч байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээг жигдрүүлэх, шинэ системийг ашиглах боломжийг олгох зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд eimmigration.mn болон шинэ системийг ашиглаж болно.

Харин 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн eimmigration.mn хаягаар хүсэлтийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Хэрэглэгч та ЭНД дарж шинэ системийн гарын авлагатай танилцана уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *