“НАМАЙГ УНШУУЛ”-ЫГ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Намайг уншуул” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх видео контентуудыг QR хэлбэрт оруулж, дүүрэг дэх сургууль, сургууль орчмын бүс, автобус, автобусны буудал, буудлын ойр орчмын дэлгүүр, карт цэнэглэх төв болон Цагдаа, Эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс, Авто тээврийн үндэсний төв зэрэг газруудад байршуулан, иргэдэд хүргэх арга хэмжээ авчээ.
Энэхүү үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс эергээр хандаж, QR кодыг байршуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.
Цаашид тус арга хэмжээг үргэлжлүүлэн нийтийн тээврийн хэрэгсэл, орон сууцны лифтэнд байршуулахаар төлөвлөжээ.