Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 131 өргөдөл, гомдлыг хянан шалгав

0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн авлига, ашиг сонирхлын шинжтэй нийт 131 өргөдөл, гомдол хянан шалгаж, 73-ыг шийдвэрлэв. Эдгээрээс зөрчилтэй 6, зөрчилгүй 41, харьяаллын дагуу шилжүүлсэн 19, буцаасан 5, бусад 2 байна. Одоогоор ажиллагаанд 58 өргөдөл, гомдол шалгагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Т” нь албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарласан үйлдэлд, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Мал эмнэлгийн албан тушаалтан “Д” нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж үүргээ биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг  хүргүүлэн ажиллалаа.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтыг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *