Газар хөдлөлтийн хохирлын урьдчилсан тооцоолол 84.1 тэрбум доллар

0

Энэ удаагийн газар хөдлөлт нь 2005 онд Пакистанд дор хаяж 73,000 хүний амийг авч одсон газар хөдлөлтийн дараах энэ зуунд тохиолдсон хамгийн их үхэл дагуулсан 6 дахь байгалийн гамшиг болж байна.

Туркийн аж ахуйн нэгж, бизнесийн холбоод, төрийн бус бизнесийн байгууллага зөвхөн Туркт болсон газар хөдлөлтийн санхүүгийн хохирлыг 84.1 тэрбум доллар орчим гэж тооцоолжээ. Газар хөдлөлтийн голомтоос 100 км (62 миль) зайд орших Туркийн Полат тосгонд л гэхэд орон сууцны эвдэрсэн барилгуудаас хөргөгч, угаалгын машин болон бусад эд зүйлсийг гаргасан ч байшин бараг үлдээгүй байна.

Туркийн эрх баригчид даваа гарагт мэдээлснээр амьд үлдсэн 150,000 гаруй хүнийг гамшигт нэрвэгдсэн мужуудын гадна байрлах хоргодох байранд шилжүүлсэн байна. Иргэдэд учирсан бодит хохирлоос гадна сэтгэл зүйн хүнд дарамт, түүнээс үүдэх хохирлын таашгүй байна.

Эх сурвал: https://www.aljazeera.com/news…

Гэрэл зураг: Аljazeera

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *