Өмнөговь аймаг малчдадаа өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр зээлээр олгож байна
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар отрын малчид болон нутагтаа өвөлжиж хаваржиж байгаа малчдад өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр зээлээр олгож эхлээд байна. Отрын штабыг Дундговь аймгийн Гурвансайхан суманд байгуулж төрийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн Дундговь аймгийн Луус, Өлзийт, Баянхонгор аймгийн Баянлиг сумдад оторлож байгаа малчдад өвс тэжээл олгох ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Малчидаа эргэж тойрох, эрүүл мэнд болон, амьдрал ахуйд нь хэрэгцээтэй эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна.