Шүүхээс Н.Мөнхбатад 4 жил, Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноолоо

0

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан асуудлыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэлэлцэж өнөөдөр шийдвэр гаргалаа. Ингэхдээ байрыг хэт өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь “Мон Лаа” ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзжээ. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноолоо.

Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэр гарч албажсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *