Нийслэл цас цэвэрлэгээний 12 машинтай, 2020 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй

0

Нийтийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэх зориулалттай машин техник, хэрэгслийн хангамж хүрэлцээний талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг дараах мэдээллийг өгсөн байна. 

Нийслэлд урд талдаа цас хусах тусгай зориулалтын нэмэлт тоноглолтой, бодис цацдаг 12 машин бий. Эдгээр нь 2013 онд орж ирсэн, Оросын Камаз үйлдвэрийн машинууд бөгөөд зуны улиралд тэвшийг нь сольж, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд давхар ашигладаг. 

Харин өвлийн улиралд давс, бодис цацах зориулалттай тэвшийг байрлуулж, дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулдаг байна. Байнгын тасралтгүй ажиллуулж байгаа учраас нэмэлт сэлбэг хэрэгсэл хэрэгтэй. Гэвч Оросоос энэхүү машины сэлбэг хэрэгсэл орж ирэх нь ховордсон. 2020 оноос хойш цасны машины парк шинэчлэл хийгдээгүй, хуучин машинуудаа ашиглаж байгаа.

Замын бродюрын хажууд тогтсон цасыг шөнө ачдаг. Өдрийн цагаар цэвэрлэх нөхцөл тааруу, замын хөдөлгөөнд саад болдог учраас бродюр дагуу үүссэн цасыг шөнө ачдаг. Үүнийг ачих зургаан задгай машин явж байгаа. Ачсан цасыг хогийн цэг рүү тээвэрлэж, хаядаг. Өчигдрийн байдлаар 10 гаруй машин шөнө задгай цас ачилтад ажилласан байна.

Хагас сайн өдөр цас орсноос хойш Хот тохижилтынхон өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийг бодвол нэлээд их хэмжээний цас орсон. Одоогийн байдлаар явган хүний замыг 80 хувьтай цэвэрлэж байна. Замын бродюрын дагуу үүссэн цасыг цэвэрлэж, ачих ажил 30, 40 хувьтай үргэлжилж байгаа” гэжээ. Мөн ААН-үүдийг гадна орчныхоо цасыг цэвэрлэж хэвшихийг уриалж, ингэснээр хот, нийтийн аж ахуйн салбарын явган замын цэвэрлэгээнд нэлээд дэм болно шүү гэдгийг хэлсэн байна. 

Явган хүний замын цасыг зориулалтын машинаар цэвэрлэдэггүй, гол төлөв гар ажиллагаатай хүрз, цохиур ашиглаж цэвэрлэдэг. Үүнд нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээтэй иргэдийн бүлэг гээс өчигдөр 20 гаруй хүн төв зам дагуу гарч ажилласан. Өнөөдөр ч ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Ус сувгийн удирдах газрын 10 гаруй хүн төв зам дагуу явган хүний зам цэвэрлэсэн, орон сууц, нийтийн аж ахуйн газрын 100 гаруй ажилчин өчигдөр явган зам цэвэрлэсэн. 

Хот тохижилтын газар маань нийт 450 гаруй ажилчинтай. Үүнээс нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 180 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *