Л.Энх-Амгалан: Хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй залуусаас ядуу, ажилгүй, чадамжгүй байна гэдэг үг сонсохгүй
УИХ-ын /2023.11.09/ ээлжит чуулган 10 цагт эхэллээ. Чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг /Засгийн газар 2023.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Жилд 16,000 мянган айл гэр бүлээ бүртгүүлж 4,000 нь салж байна гэсэн тооцоо гарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Үүний цаана дандаа хүүхэд хохирч байгаа. Нийт салсан иргэдийн 60 хувь нь хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй гэсэн дүн гарсан.
Тэгэхээр бүхэл бүтэн ийм сэтгэлгүй паразит үе амьдарч байна гэсэн үг. Эдгээр хүмүүсээс ядуу байна, ажилгүй байна, төлбөрийн чадамжгүй байна гэдэг үг сосмооргүй байна. Иймд улам хариуцлагажуулах чухал. Бид шүдгүй арслан шиг хуулиуд батладаг болохоор төрийн төмөр нүүрээ харуулж чадахгүй байна” гэв.