Г.Занданшатар “Хүний гараар могой барив”

0

Өчигдөр /2023.11.09/ УИХ-ын чуулганаар 2024 оны улсын төсвийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үүргээсээ зугтсан үйлдлийг гаргав. Түүний хэлснээр ” “Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль зэргийг зөрчсөн зөрчилтэй хууль батлах уу гэсэн асуудал үүслээ. Миний хувьд хуулийн зөрчилтэй санал хураалт явуулах нь ёс зүйн хувьд хүнд байна. Тиймээс би энэ санал хураалтад оролцох бололцоогүй юм байна. Л.Мөнхбаатар дарга аа та хурал удирдчих. Би хууль зөрчсөн санал хураалт явуулж чадахгүй” гэж хэлээд гарч одов.

Хууль зөрчсөн хуулийг батлах нь мэдээж байж болохгүй. Зөвхөн УИХ-ын даргын төдийгүй бүх гишүүдийн хувьд хамаатай. Гэтэл би хийхгүй, чи хий гээд үүргээсээ зугтаж байгаа нь Парламентыг толгойлж байгаа хүний хувьд жинхнээсээ ёс зүйгүй үйлдэл болов. Өөрөөр хэлбэл “хүний гараар могой бариулав” гэгч нь боллоо.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарт хууль зөрчсөн хуулийн төслийн илэрсэн алдаа, дутагдал, зөрчлийг арилгах үүрэг өгөөд хууль санаачлагч, ажлын хэсэгт, холбогдох Байнгын хороонд нь буцааж, хүний гараар могой барихгүй, ёс зүйн хувьд хүн байна гэж үүргээсээ зугтахгүйгээр шийдэх боломж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *