МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинг хүлээн авч уулзав

0

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшинг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд өмнө нь хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бизнесийн ёс зүйг дэмжих, комплаенсын сайн туршлагыг нэвтрүүлэх, Монголын олон улсын арбитрын чадавхыг бэхжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа авлигын хүчин зүйлсийг арилгах, авлигатай тэмцэх чиглэлээр хуулийн этгээдийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгааг онцоллоо. Энэ хүрээнд хоёр байгууллагын хооронд харилцан хүндэтгэлтэй хандах зарчимд үндэслэн иж бүрэн, тасралтгүй хамтын ажиллагааг хангах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэж байхаар тохиролцлоо.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа энэ үед тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийг авлигын эсрэг чадавхжуулах шаардлага байгааг тэмдэглэж, хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Магнайбаатар, Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг, Ёс зүйн төвийн менежер Д.Дэмчигням, Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн Б.Халиун нар оролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *