Чингис хааны 7 метр өндөр, 13 тонн жинтэй, 6-7 кг алтаар бүрсэн хүрэл баримлыг бүтээж байна
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдөр өнөөдөр /2023.11.14/ тохиож байна.
Тэгвэл Чингис хааны музейн бүтээн байгуулалттай холбоотойгоор тус музейд Чингис хааны алтаар бүрсэн хүрэл баримлыг бүтээж байгаа аж. 13 тонн жинтэй, долоон метр өндөр уг баримлыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “уг алтаар бүрсэн хүрэл барималд шаардагдах 6-7 кг алтыг Монголбанкны алтны нөөцөөс гаргаж байгаа аж. Уг алтан баримлыг Сар шинийн баяраар үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа” гэлээ.