“Тухайн үед шоконд байсан. Хүүгээ тэвэрч үнсэхийг л хүссэн”

0

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай байлдагч энэ сарын 12-ноос 13-ныг шилжих шөнө нас баржээ. Хүүгийн ар гэр рүү 13-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад цэргийн ангийн захирагч утсаар ярьж “Хүү чинь унтаад сэрсэнгүй” хэмээн мэдээлжээ. 

Өчигдөр талийгаачийн гэр бүлийнхэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гадаа очиж, цэргийн ангид нэвтэрч захирагч болон хамт алба хааж байгаа байлдагчидтай уулзаж, камерийн бичлэг үзэхийг хүсч байгаагаа хэлсэн юм. 

Талийгаач хүүгийн аав: Цэргийн анги дээр очиход цогцсыг нь тээвэрлээгүй байсан. Орж хүүхдээ харья гэхэд харуулахгүй байсан. Бид дайрч, харна гэсэн. Тэгээд утсаа хураалгаад хүүгээ орж харсан. Тухайн үед шоконд байсан. Хүүгээ тэвэрч үнсэхийг л хүссэн. Манай хүний харснаар гарын хэсгээрээ улаан хүрэн байсан гэж ажигласан байна лээ. Тэгээд удаагүй бид гарцгаасан. Өчигдөр шөнийн 03 цаг хүртэл цэргийн анги дээр байсан. Бид цэргийн ангийн удирдлагуудаас олон юм хүсээгүй. Бичлэг байдаг бол үзчихмээр байна. Ойрхон байсан цэргүүдтэй нь уулзаж өмнөх өдөр ямар байсан эсэхийг асуухыг л хүсэж байна. 

Миний хүүг шүүх шинжилгээнийхэн аваад явсан. Өчигдөр 16 цагийн үед ирж гарын үсэг зурна уу гэсэн. Задлан шинжилгээ хийсэн гэдгийг нь мэдээгүй. Биднээс зөвшөөрөл авна гэж бодож байсан. Цэрэгт татагдаад хэд хоносны дараа ээж нь хүүтэйгээ уулзахаар ирэхэд уулзуулаагүй. Хүүдээ хэрэгтэй зүйлсийг аваад, ямар цэрэг болж вэ гэж харахаар очсон юм.

Миний хүү дөрөвдүгээр курст сурч байсан. “Сургуулиа төгсөөд цэрэгт явна” гэж ярьдаг байсан. Сургуулиа төгсөөд хүү нь амьдралаа аваад явна аа л гэдэг байсан. 

Миний хүүд ужиг өвчин байхгүй. Эрүүл сайхан хүү байсан” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *