МОНГОЛ УЛСАД ЯПОН СТАНДАРТЫГ ХАНГАСАН АРМАТУР ҮЙЛДВЭРЛЭГДДЭГ
Орон сууц худалдан авч буй иргэд барилга баригдсан арматурын чанарын баталгаажуулалтыг анхаарах ёстой
Сүүлийн өдрүүдэд Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшиг дэлхий нийтийг түгшээж байна. Энэ түгшүүртэй хамт болзошгүй гамшигт хэр бэлтгэлтэй вэ, аюулгүй байдал хангагдаж чадаж байгаа юу гэсэн асуулт олон нийтийн дунд хурцаар тавигдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад барилгын чанар, аюулгүй байх гол түүхий эд болсон арматурын үйлдвэрлэлийн талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас дараах мэдээллийг ирүүлжээ.
Байгалийн хүчин зүйлийн улмаас газар хөдлөлийн гамшиг тохиолдоход чанартай, чанаргүй барилга нурах эрсдэл үүсч байгааг бид Турк улсын жишээнээс харж байна. Чанартай, туршилт баталгаажуулалтын шаардлага хангасан арматур, барилгын материалаар баригдсан барилга дотроос хүн амьд гарах магадлал өндөр байж болохыг дэлхий нийтээр харж дор бүрнээ чанар стандартдаа анхаарал хандуулж байна. Монгол улсад олон улсын тэр дундаа япон улсын JIS стандартыг хангасан арматурыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр үйлдвэрлэж чанарын баталгаажуулан дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус компанийн Гангийн үйлдвэр нь Япон улсын “Ниссэй”, “Мицубиши” зэрэг компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жилдээ 122 мянган тонн хаягдал төмөр хайлж, 100 гаруй мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Төмөрлөгийн үйлдвэр нь одоогоор төрөл бүрийн хөндлөн огтлол бүхий иржгэр ган туйван, бидний хэлж заншсанаар арматур болон гөлгөр ган туйван, ган гулдмайнууд зэрэг Монгол улсын үндэсний болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Төмөр бетон бүтээц эдлэлийн шахалтын бүсийн бетоныг хүчитгэх, суналтын хүчийг хүлээн авах зориулалтаар хэрэглэдэг арматурын чанар стандартыг олон улсад үйлдвэрлэлийн технологиор нь тогтоодог байна. Гэвч манай улсад олон улсад хүлээн зөвшөөрөгддөггүй технологи ашиглан чанаргүй, шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж мөн импортоор оруулж ирж байгаа нь анхаарал хандуулах асуудлын нэг яах аргагүй мөн юм. Металл шинжээч Ц.Мөнхжаргал, Монгол улсад газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг Япон улсын JIS стандартад суурилсан бүтээгдэхүүн \арматур\ үйлдвэрлэлийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК явуулдаг. Гэсэн хэдий ч арматурын зах зээл чанаргүй тухайн улсдаа шаардлага хангахгүй тийм импортын болон дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа хятадын жижиг үйлдвэрүүдийн “хулхи” арматурт эзлэгдчихсэн. Чанарт тавигдах шаардлага гэж байхгүй болчихсон. Олон удаа эдгээр үйлдвэрүүдийг хаадаг ч эргээд илүү олноороо нээгдээд байдаг ийм л дүр зурагтай байгаа. Тэгэхээр үүн дээр хэрэглэгч буюу иргэдийг энэ талаар мэдээллээр хангаж эрх ашгаа хамгаалахын тулд стандарт баримталсан эсэх, түүний баталгаажуулалтыг заавал шаарддаг болгох хэрэгтэй байгаа юм гэв.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлт нь япон улсын тоног төхөөрөмж, тоноглол, технологи дээр үндэслэгдсэн бөгөөд бүтээгдэхүүний чанар стандарт нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг тус улсын JIS стандартад суурилсан MNS JIS G 3112:2002 стандартыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн шаардлага болгон мөрдөж ажилладаг.
Япон улсын JIS 3112 стандарт 2020 онд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Уул уурхай хүнд үйлдвэрийн яаман дээр ажлын хэсэг 2022 онд уг стандартын шинэчилсэн төслийг бэлтгэн Стандартчилал хэмжилзүйн газрын төмөрлөгийн техникийн хороонд олон нийтээс санал авахаар хүргүүлсэн байгаа. Тус шинэчлэгдсэн стандартад JIS стандарт болон түүнтэй харгалзах олон улсын стандарт хоорондын харьцуулалтыг гаргасан байдаг ба япон шиг газар хөдлөлтөд өртөмтгий улсад ашигладаг JIS стандартын гангийн төрлүүд нь ISO стандартад бүрэн зөвшөөрөгдсөн байна. Энэ нь бусад улсын стандартад багтсан бага урсалтын болон өндөр урсалтын хязгаартай JIS стандартад багтсан бүтээгдэхүүнүүдийг хамарсан байна.
Монголын барилгачид дм нь таарахгүй тэгш голчгүй байна, зардал нэмэгдэхээр байна гээд сондгой голч бүхий үндэснийхээ арматурыг тэр болгон ашиглахгүй байгаа нь зарим нэг талаараа аюулгүй байдлыг хойш тавьж буй асуудал гэж хэлж болох юм. Гэтэл япон улсын элчин сайдын яамнаас Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг япон руу явуулж шинжлээд япон стандартын шаардлага хангаж байгаа тул барилгадаа авч хэрэглэж байсан байсан нь бий. Мөн хойд хөрш болох Оросын Холбооны улсын Эрх бүхий байгууллагаар манай үйлдвэрийн үйлдвэрлэсэн иржгэр ган туйванг нягтлан шалгуулахад чанарын баталгааг нь шалган сорьж шинжлээд олон улсын стандарт чанарын шаардлагад тохирсон тул ОХУ-ын үндэсний ГОСТ стандартын ангилалд тохирч байгааг батламжлан ОХУ-ын “Тохирлын гэрчилгээ” –г олгосон байдаг. Үүний үндсэн дээр Монгол Улс 2007онд 1000 тонн арматур бүтээгдэхүүнийг түүхэндээ анх удаа гадаад зах зээлд экспортолж байсан юм.
Металлургийн үйлдвэрлэл тэр дотроо дэд бүтэц, барилга, орон сууцад хэрэглэгдэх арматурын үйлдвэрлэл нь нарийн төвөгтэй, мэргэжлийн ур чадвар шаардсан үйлдвэрлэл байдаг. Тийм учраас барилгад хэрэглэж байгаа төмөр хийцийг заавал чанарын баталгаажуулалтад хамруулж, аюулгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, хэрэглэх ёстой дэлхийн улс орнуудын бодлого, Монгол Улсын засгийн газрын тогтоол байдаг.
Арматур нь химийн найрлагын үзүүлэлтүүд, суналт, урсалтын хязгаар, бат бэхийн үзүүлэлт, матагдах чанар гэсэн механик шинж чанарын дөрвөн үзүүлэлт, диаметр, урт, голч, хувь, хөндлөн огтлолын талбай, хээний өндөр, өргөн, хээ хоорондын алхам гэх зэрэг геометр хэмжээсний үзүүлэлт, тооцооны болон бодит гэсэн массын хоёр үзүүлэлт буюу нийт 20 гаруй үзүүлэлтийг нэгэн зэрэг хангаж байж чанартай гэсэн гэрчилгээ авч хэрэглэгчдэд нийлүүлэгдэх эрхтэй болдог. Үндсэн ба туслах түүхий эд материал хүлээн авахаас эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Технологийн дамжлагын бүхий л үе шатанд чанарын хяналт тавигддаг бөгөөд хяналт, шалгалт сорилтын ажлыг төрөлжсэн, мэргэшсэн лабораториудад хийж гүйцэтгэж байна.
2003 онд гарсан “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуульд “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал тохирлын баталгаажуулалтад хамруулахаар заасан нь чанарын хяналтын талаарх эрх зүйн тогтолцоо бүрдсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Түүнчлэн Монгол Улс барилга орон сууцны аюулгүй байдал, чанартай холбогдуулж “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15.10.15 заалтаар зөвхөн тусгай зөвшөөрлөөр арматур үйлдвэрлэх, Засгийн газрын 2003 оны 222 дугаар, 2005 оны 127 дугаар тогтоолуудаар зөвхөн Монгол Улсын стандартад тохирсон нөхцөлд арматурыг үйлдвэрлэх, худалдаалахыг зөвшөөрсөн байдаг.
Хил гаалиар импортоор орж ирж байгаа арматурыг холбогдох хяналтын байгууллагууд нь эрсдэлгүй бүтээгдэхүүний жагсаалтад оруулчихсан, мэргэжлийн зүгээс хянаж баталгаажуулж байгаа байгууллага, мэргэжилтнүүд дутагдалтай байна.
Зарим импортлогчид, үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь лабораториудаар ганц хоёр шинжилгээ хийлгээд, түүнээс гарсан үр дүнг чанарын хувьд болж байгаа мэтээр танилцуулж, хэрэглэгч нарыг төөрөгдөлд оруулдаг, хуурдаг болох нь чанаргүй бүтээгдэхүүнүүд зах зээлд илэрч гарч нийлүүлэгдэж байгаагаас харагдаж байна.
БНХАУ барилгын тухай хууль, Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэн хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, индукцийн зуухаар арматур хайлдаг асуудлыг бүр мөсөн зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд удаж байгааг бид анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр монгол орны барилгын үйлдвэрлэлд нийлүүлэгдэж байгаа бэлдэц арматурын зарим нь хятадын гэх тодотголтой, индукцийн зуухаар хайлдаг бага оврын үйлдвэрээс хангагдаж байгаа. Ийм технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж, арга ажиллагаа, технологи нь өндөр шаардлагатай барилгын хийц үйлдвэрлэхэд тохиромжгүй, чанар стандартын шинжилгээ, туршилт хангалтгүйгээр үйлдвэрлэгдэж байна гэсэн үг юм. Гарсан бэлдэц бүтээгдэхүүн нь химийн найрлага жигд бус, бохирдол ихтэй, цул хэсэгтээ агаарын хоосон орон зайтай гарч байгаагаас үүссэн хийн сүв нь нягтруулж цувихад бүтээгдэхүүний дотоодод хадгалагдан үлдсэнээр үйлдвэрлэсэн арматур нь суналтын болон бат бэхийн ачаалал даахгүй тасрах, хугарах, шаардлага үзүүлэлтэй хангахгүй байх зэрэг зөрчлүүд давтагдаж чанар стандартын туршилтаар нотлогдож байна. Барилгад хэрэглэж байгаа төмөр хийцийг заавал чанарыг нь баталгаажуулж байж хэрэглэх ёстой гэсэн засгийн газрын 127-р тогтоол, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль байгаа. Энэ тогтоол, хууль дагуу дээрх жижиг дунд үйлдвэрүүдийн гаргаж байгаа бүтээгдэхүүн чанарын баталгаажуулалтад хамрагдсан, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн болон төмөрлөгийн үйлдвэрт тавигдах Монгол Улсын стандартын шаардлагуудыг хангасан байх ёстой юм. БНХАУ барилгын тухай хууль, Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэн хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, индукцийн зуухаар арматур хайлдаг асуудлыг бүр мөсөн зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд удаж байгааг бид анхаарах хэрэгтэй юм.
Өнөөдөр монгол орны барилгын үйлдвэрлэлд нийлүүлэгдэж байгаа бэлдэц арматурын зарим нь хятадын гэх тодотголтой, индукцийн зуухаар хайлдаг бага оврын үйлдвэрээс хангагдаж байгаа. Ийм технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж, арга ажиллагаа, технологи нь өндөр шаардлагатай барилгын хийц үйлдвэрлэхэд тохиромжгүй, чанар стандартын шинжилгээ, туршилт хангалтгүйгээр үйлдвэрлэгдэж байна. Гарсан бэлдэц бүтээгдэхүүн нь химийн найрлага жигд бус, бохирдол ихтэй, цул хэсэгтээ агаарын хоосон орон зайтай гарч байгаагаас үүссэн хийн сүв нь нягтруулж цувихад бүтээгдэхүүний дотоодод хадгалагдан үлдсэнээр үйлдвэрлэсэн арматур нь суналтын болон бат бэхийн ачаалал даахгүй тасрах, хугарах, шаардлага үзүүлэлтэй хангахгүй байх зэрэг зөрчлүүд давтагдаж чанар стандартын туршилтаар нотлогдож байна.
Гэтэл олон улсад мөрддөг зарчим байна. Барилгад хэрэглэж байгаа төмөр хийцийг заавал чанарыг нь баталгаажуулж байж хэрэглэх ёстой гэсэн засгийн газрын 127-р тогтоол, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль байгаа. Энэ тогтоол, хууль дагуу дээрх жижиг дунд үйлдвэрүүдийн гаргаж байгаа бүтээгдэхүүн чанарын баталгаажуулалтад хамрагдсан, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн болон төмөрлөгийн үйлдвэрт тавигдах Монгол Улсын стандартын шаардлагуудыг хангасан байх ёстой.
Тиймээс Чанар стандарт нь тодорхойгүй, үйлдвэрлэлийн технологи зөрчигдсөн хямд үнэтэй дотоодын бага оврын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн болон тухайн улсдаа стандартын шаардлага хангаагүйн улмаас манай улсад импортоор орж ирж хямдаар худалдаалагдаж байгаа арматураар барилга байшингаа барихгүй байхыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас барилгын салбарынхандаа уриалж байна. Мөн орон сууц худалдан авахдаа иргэд энэ тал дээр хяналт тавьж ялангуяа арматурын чанар стандартын баталгаажуулалтыг шаардах нь өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах эхний алхам гэдгийг тус Төрийн өмчит компаниас анхааруулж байна.