Сорьцгүй мөнгөн аяга худалдаалагчдыг торгов

0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжинд байрлах алт мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчид мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Үнэт металл эдлэл үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид нь аливаа алт мөнгөн эдлэл болон мөнгөн аягыг худалдаалахдаа сорьцын хяналтын баталгаажилт хийлгэж стандартын шаардлагад нийцсэн эсэхийг урьдчилан тодорхойлуулсны үндэс дээр тухайн бүтээгдэхүүний шинж чанарын талаар хэрэглэгчийн бодит мэдээлэл авах эрхийг хангах замаар худалдаалах ёстой.

Гэвч сорьцын баталгаажилтад хамрагдаагүй мөнгөн аяга худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-т “Худалдагч гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т зааснаар мөнгөн торгууль ногдуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *