“Байтаг” хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл хэрэгжиж эхэллээ
“Байтаг” хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл хэрэгжсэнээр баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэх юм.
Тус замын төслийг “Жаргал инвестмент” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлснээр баруун бүсэд тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгалыг сайжруулна.
Ирэх хавар авто замын бүтээн байгуулалтын үндсэн ажил эхлэхээс өмнө хэмжилт, дурдлага, карьерын хайгуул, өрөмдлөгө, материалын судалгаа шинжилгээний ажлууд хийгдэнэ.
Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр манай улсын нүүрсний экспорт даруй 10 сая тонноор нэмэгдэнэ. Мөн Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд тус зам чухал ач холбогдолтой юм.