Яармагийн 300 ортой эмнэлэгт цагдаагийн байгууллага ажиллаж байна
“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг нь андуурч хийсэн байж болзошгүй байна. Зарим нярай сэхээний тасаг руу шилжжээ.
Яг одоо цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг 11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл иржээ.
Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Манай сурвалжлах баг удахгүй газар дээрээс нь мэдээлэл хүргэнэ.