АН-ынхан авлигын дагнасан шүүх байгуулах хуулийг байнгын хороо дээр гацааж байна

0

Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод буй. Тодруулбал, өчигдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уг хуулийн төслийг УИХ-д даргад өргөн барьсан. Тиймээс өнөөдөр ХЗБХ-ны хурлаар хэлэлцэж, байнгын хорооны хурлын дараа Ерөнхий сайд чуулганд үг хэлэхээр төлөвлөөд байсан юм.

Гэвч ХЗБХ-ны хурал ирц бүрдэхгүй байгаа тул хурал эхлээгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын үг хэлэх асуудал ч хүлээгдсэн байдалтай байна. Эх сурвалжийн буйгаар ХЗБХ-ны ирц бүрдэхгүй байгаа нь АН-ын гишүүдийн бойкоттой холбоотой гэнэ. Тодруулбал, тэд байнгын хорооны хуралдаа орохгүй, цаашлаад чуулганы хуралдаанд орохгүй гэх мэдээлэл байна. Учир нь өнгөрсөн мягмар гарагт Эрдэнэтийн 49 хувийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон ч түр хойшилсон. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нь АН-ын эрх барьж үед шийдэгдсэн. Мөн АН-ын гишүүд, бизнесийн төлөөллүүд холбогдсон байдаг тул бойкет хийж байгаа нь энэ аж.

Хэрвээ авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах асуудал чуулганаар орж батлагдвал Эрдэнэтээс эхлээд нүүрсний хулгай зэрэг шүүх дээр он удаан хугацаанд саатдаг, шийдвэр нь гардаггүй хэргүүдийг шийдэх боломж бүрдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *