Гудамж, замын цасыг цэвэрлэж байна
Хот тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан авто замуудын зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг цас орж эхэлсэн шөнийн 23:00 цагаас эхлүүлсэн байна.
Одоогоор цас цэвэрлэгээг гудамж, замд үргэлжлүүлэн хийж байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа энэ долоо хоногийн Даваа гарагт “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давсны нөөцтэй байгаа” гэж мэдээлсэн билээ.