“Тавантолгой” ХК-ны болон “Эрдэнэс-Тавантолгой” компаний нүүрс олборлолтод хяналт, шалгалт хийнэ

0

Өнөөдөр УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо хуралдаж, гишүүд 54,5 хувийн ирцтэй оролцлоо. Хуралдаанаар дараах хоёр асуудлын талаар хэлэлцэн баталлаа. Үүнд:

1.       2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-нд “Тавантолгой” ХК-ны болон “Эрдэнэс-Тавантолгой” компаний нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, экпортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалтад хяналт, шалгалт хийх

2.       2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-нд “Эрдэнэс-Тавантолгой” компаний нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт тэдгээрийн үйл ажиллагаанд шат дараатай хяналт шалгалт хийх тогтоолын төслийг баталлаа. Мөн үр дүнг хэвлэл мэдээллээр нийтэд ил тод мэдээлэхээр болж, уг саналыг 66,7 хувийн саналаар гишүүд дэмжив.

Өөр бусад асуудлыг  дотоод аж иллагаа холбоотой учир хаалттай горимоор хуралдах болсноо УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах түр хорооноос мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *