ХӨСҮТ-д ковидоор өвчилсөн 19 иргэн хэвтэн эмчлүүлж байна

0

ХӨСҮТ-д томуу томуу төст, хатгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн олонхыг хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн салхин цэцэг өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ.

ХӨСҮТ-ийн Чанарын албаны менежер Б.Энхжаргал:

-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 449 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 102 тохиолдол нь томуу томуу төст өвчний хатгаа өвчинтэй иргэд эзэлж байна. Тус төвөөр хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн олонхыг хүүхдүүд эзэлж байна. Эрчим эмчилгээний тасагт гурван хүүхэд хэвтэж байна. Ковидын вирусийн шалтгаант хатгаа өвчний 19 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

Мөн салхин цэцэг өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар салхин цэцгийн халдвараар нийт 72 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *