“Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээний тендер зарлалаа

0

Захиалагч: Орон сууцны бодлогын газар

Тендер шалгаруулалтын төрөл: Зөвлөх үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202311392

Урилгын дугаар: НХААГ/202311392/01/01

Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн төсвийн хөрөнгө

Нийт төсөвт өртөг: 3,800,000,000₮

Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 3,800,000,000₮

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам, Хосолмол үнэлгээний арга

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Тендерийн баримт бичгийн төлөв: Санал хүлээн авч байгаа

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо : 2023-11-29

Тендер шалгаруулалтын нэр: “Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажил (Улаанбаатар хот)

  1. Орон сууцны бодлогын газар нь “Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажил (Улаанбаатар хот) -ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төслийг боловсруулах /158 га, / зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэхээ зөвшөөрнө.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 12 -р сарын 07 -ны өдрийн 10 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2023 оны 12 -р сарын 07 -ны өдрийн 10 цаг 35 минут-ны дотор ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Нийслэлийн өмчийн нэгдүгээр байр Соёлын төв Өргөө, 11 давхар , Утас: 70110733 , Факс:

И-мэйл хаяг: info@hia.ub.gov.mn

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *