ХНХЯ: Үлдсэн хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-нд олгоно

0

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон.

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 115 мянган хүүхдэд мөнгө олгох бөгөөд өчигдөр 112 мянган хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлжээ. Үлдсэн хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байгаа аж. 

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.

Иргэдэд анхааруулахад Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг ХНХЯ-наас зөвлөлөө. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *