Амь үрэгдэгсэдийн тоо 50,000-аас давна гэж мэдэгдэв

0

НҮБ-ын тусламжийн багийн ахлагч Мартин Гриффитс газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо 50,000-аас давж магадгүй гэж тооцоолж буйгаа, мөн нурангин дор байгаа нас барагсдын тоог нарийн тооцоолоход хэцүү байгааг хэлжээ. 

Гэвч НҮБ-ын эрх баригчид олон хүн амьд үлдэх найдвар буурч байгаа тул тэдний ажиллагааны аврах үе шат дуусч байна гэж мэдэгджээ. Тус агентлагийн мэдээлснээр, албан тушаалтнууд амьд үлдсэн хүмүүсийг хамгаалах байр, хоол хүнс, сургуульд сургахад анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Сирийн Иргэний хамгаалалтын хүчин буюу Цагаан дуулгатнууд мөн тус бүлэглэлийн эрлийн ажиллагаа удааширч байгааг мэдэгдэв.

“Мөн хүйтэн цаг агаар, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж, халдварт өвчний тархалт, ялангуяа эрсдэлтэй эмзэг бүлгийн хүмүүстэй холбоотой эрүүл мэндийн асуудал нэмэгдэж байна” гэж албаны хүн хэлэв. Сири болон Турк даяар хүмүүнлэгийн тусламж шаардлагатай 26 сая орчим хүн байгааг онцолж байна.

Эх сурвалж: khaleejtimes.com/world/watch

Гэрэл зураг: khaleejtimes.com

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *