Газар хөдлөлтөөс хойш 248 цагийн дараа өсвөр насны охин аврагдлаа

0

Туркийн зүүн өмнөд хэсэг болон Сирийн зарим хэсэгт 40 гаруй мянган хүн амь үрэгдсэн хүчтэй газар хөдлөлтөөс 248 цагийн дараа Алейна Олмез гэх 17 настай охин эсэн мэнд аврагдлаа. 

Аврах ажиллагаанд сайн дураар оролцож буй гүний нүүрсний уурхайн мэргэжилтэн Али Акдоган газар хөдлөлтийн голомттой ойролцоох Кахраманмарас хотод AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Түүний биеийн байдал сайн байгаа бололтой. Тэр нүдээ нээсэн. Бид энд энэ байранд 7 хоног ажиллаж байна. Энд ямар нэг сураг чимээ сонсох найдлагатай ирсэн. Бид муур ч байсан хамаагүй, ямар нэг амьд зүйл олох бүртээ баярлаж байна.” гэж ярьжээ. Охины нагац ах нулимс дуслуулан аврагчдыг нэг нэгээр нь тэврэн талархлаа илэрхийлжээ. Туркийн цэргүүд нас барагсадын цогцсыг нурангиас гаргах ажиллагааг гүйцэтгэж буй бөгөөд иргэдийг болон хэвлэл мэдээллийнхэнийг нурсан барилгуудыг орхихыг сануулж байна. 

Эх сурвалж: rte.ie/news/world/2023/0216/1357019-turkey-syria-quake/

Гэрэл зураг: RTE.IE/NEWS

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *