Ахлах ангийн амралтыг 7 хоногоор урагшлуулах асуудлыг БШУЯ шийднэ

0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг тодрууллаа. 

Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээгүй. Амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ны сайдад байдаг.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчид амрах хуваарь хэвээрээ байна.

Харин ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулж, бага, дунд ангитай адилтгах асуудал судлагдаж байгааг сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Хэрэв ахлах ангийн сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдвөл БШУЯ-наас мэдээлэл өгнө гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *