УНТЭ-Дурангийн мэс заслын аргаар бамбай булчирхайг бүтэн тайрах мэс заслыг амжилттай нэвтрүүллээ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын эмч нарын баг жижиг хүрцээр дурангийн тусламжтай бамбай булчирхайг бүтэн тайрах мэс заслыг амжилттай хийлээ.
Энэхүү мэс засал нь стандарт нээлттэй мэс засалтай харьцуулахад мэс заслын дараах өвдөлт зовуурь бага, гоо сайхны хувьд давуу талтай юм.