“Удахгүй ирэх шинэ автобуснуудыг Улсын комисс шалгаад шаардлага хангасан тохиолдолд Эрээнээс Монгол руу оруулна” гэв

0

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг гаргаж, Хятадын Yutong Bus компани тендерт шалгарсан. Улмаар тус компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авахаар болсон юм.

Тэгвэл 600 автобусыг худалдан авах ажиллагааны талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгчээ. Тэрбээр “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендерээ шалгаруулсан. “Yutong Bus” компаниас 600 автобус авах асуудалд энэ долоо хоногтоо ямар нэгэн маргаан гарахгүй бол ирэх долоо хоногоос гэрээгээ байгуулж, баталгаажуулна. Шинээр оруулж ирэх автобуснуудыг Эрээнд хүлээж авах саналыг тавьсан. Энэ хүрээнд Улсын комисс Эрээнд очиж, шинэ автобуснууд стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүлээж авна. Эрээнд хүлээн авч, шалгаад боломжтой гэж үзвэл Монголын хил рүү оруулна. Ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр ороод ирсэн бол авч ч болохгүй, хаяж ч болохгүй байдалд дахин ормооргүй байна” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *