УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн мэдлэг олгох Ази-Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах амлалт өглөө

0

Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан энэхүү Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохионо.

Энэ хүрээнд ХЭҮК-оос “Хүний эрхийн Үндэсний Форум-2023” арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус форумаар “Хүний эрх ба-Цахим хөгжил”, “Хүний эрх ба Тэгш байдал”, “Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хуульч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хүний эрх хамгаалагч иргэдийн төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *