О.Хангай: Ямар допинг хэрэглэж төрийн наадам самарсан биш. Шууд 1 жил, 2 жил арай л хатуу байна шүү

0

“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр учраа бөхдөө зүй бус үйлдэл гаргасан Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан шийдвэрийг Бөхийн холбооноос гаргаад буй. Эл шийдвэртэй холбогдуулан Улсын аварга О.Хангай дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Энэ үйлдэл буруу. Гэхдээ Монголын Үндэсний Бөхийн Холбоо – Монгол Бөхийн Өргөө иймэрхүү үйлдэл гаргавал, эхлээд сануулаад давтан үйлдвэл 3 сар, 6 сар , 1 жил гэх мэтээр шийтгэлийг хүндрүүлж болохгүй юу. ц.з Батсүрэн, а.н Урианхай, с.з Б.Мөнх-Эрдэнэ гээд олон хүнийг яльгүй үйлдлээс болж хайртай спорт амьдрал ахуйгаас нь холдуулж байна шүү. Ямар допинг хэрэглэж төрийн наадам самарсан биш, шууд 1 жил, 2 жил арай л хатуу байна шүү” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *