ЧУУЛГАН: “Энэ суудал дээр суусан хүн муухай харагддаг юм байна. Би тэрийг ойлгосон”

0
чуулган88

ЧУУЛГАН: "Энэ суудал дээр суусан хүн муухай харагддаг юм байна. Би тэрийг ойлгосон"

   19 цаг 20 минут

2025.06.02

Л.Оюун-Эрдэнэ, Надад энэ албан тушаалд хоргодоод, хүн царай алдаад байх шаардлагүй. Гагцхүү улс орны асуудлыг бодоход одоо байгаагаас дордох эрсдэл байгаа тул Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирсэн. 

М.НАРАНТУЯА- НАРА: ЭНЭ ТАНХИМД ШАНЕЛЬ-ИЙН ЦҮНХГҮЙ ГУЙЛГАЧИН ХЭН БАЙГАА ЮМ БЭ?



М.Нарантуяа- Нара,
 Энэ танхимд одоо байхгүй байгаа гишүүдийг сайн хараарай. Тэр хүмүүс бол аль талд нь орохоо мэдэхгүй, ялсных нь талд орно гэсэн алцганасан хүмүүс гэж хэлж болно. Би энд орж ирсэндээ харамсаж байна.

Энэ танхимд Монгол Улсаа тонон дээрэмдсэн, мафи бүлэглэлийн эрх ашиг болсон бидний хандивын мөнгөөр орж ирдэг ийм л газар юм байна. Би өдөртөө олдог инфлүүнсерийнхээ цалинг сард хоёр хувааж авч байж хулгайч нарын нэг гэж дуудуулаад явж байна.

Миний ажигласнаар Монголын ард түмэн болон энд орж ирсэн хүмүүсийг 3 хувааж болж байна. Эрх ашгийн талд үхэн хатан үйлчилдэг ард түмэн болоод УИХ-ын гишүүд. Юу ч мэдэхгүй эргэлзэж, тээнэлзэж байгаа ард түмэн болоод УИХ-ын гишүүд, Засаг төр тогтвортой байгаасай гэсэн иргэд болон УИХ-ын гишүүд. Ийм л 3 төрөлд хуваагдаж байна.

Та бүхэн нэг цүнх хараад л гайхаад байх юм. Энэ танхимд Шанель-ийн цүнхгүй гуйлгачин хэн байгаа юм бэ? Улаанбаатар хотын А бүсэд байгаа энэ өндөр үнэтэй, тансаг байр, хотхон хорооллууд хэнийх юм бэ? Та нарынх биш үү!

Хөдөө орон нутагт нэг гайгүй зочид буудал байдаг. Энэ манай энэ тэр сайд, даргынх гэж хэлдэг. АН-ынхаан, өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж ирсэн. Та нар ард түмний бүх боломжийг урдуур нь орж хулгайлсан. Хөгжлийн сан, ЖДҮ, концесс, тендер бүгдийг хувааж идсэн. 

Өнөөдөр хэн чинь Боловсролын сайд, Соёлын сайд, Байгаль орчны сайд болох гээд Ажлын албаа явуулж байгаа нь илт байгаа шүү дээ. Ард түмэн юу болж байгааг мэдэхгүй байгаа тул би үүнийг хэлж байна.


   18 цаг 39 минут

2025.06.02

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgogo.mn%2Fvideos%2F1212609883571792%2F&show_text=false&width=560&t=0


   18 цаг 38 минут

2025.06.02

Ц.ДАВАСҮРЭН: ДЭЛХИЙН ХЯМРАЛТАЙ ЗЭРЭГЦЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ХЯМРААХ АСУУДАЛ РУУ ОРЛОО

Ц.Даваасүрэн, Цаг хугацааны хувьд хүнд цагт улс төрийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх болоод байна. Трампын тарифын тодорхойгүй бодлого, дэлхийн хямралтай зэрэгцээд өөрсдийгөө хямраах асуудал руу орлоо.

Итгэл үзүүлэхгүй гэвэл Баялгийн сан болон 14 мега төсөл хэрэгжихгүй болох гэж байна. Тиймээс би итгэл үзүүлэх тал дээр нь байр сууриа хэлж байна. Энэ бол жижиг цүнхний асуудал биш. Улс орны хувь заяаны асуудал. Ерөнхий сайд эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлж, хариуцлагаа үүрэх ёстой гэж бодож байна. 

Хамтарсан засаг цаашаа явахгүй юм бол АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр хаашаа явах юм. Энэ цаг үед хамтраад ажиллавал яасан юм, хамтрахгүй гэвэл цаашаа хааш явах юм? Нийтийн эрх ашгийг бодож саналаа өгөх хэрэгтэй. 


   17 цаг 40 минут

2025.06.02

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgogo.mn%2Fvideos%2F1705317196793591%2F&show_text=false&width=560&t=0



   17 цаг 30 минут

2025.06.02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.03/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 5-р сарын 28-ны өдөр УИХ-д оруулсан Итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд 102 гишүүн ирцээ бүртгүүлж, ирц 81 хувьтай байна. 

Нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. 



Ерөнхий сайд, Эрх чөлөөт Монгол Улсын ард иргэд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Өнөөдөр Та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид ирээд байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг хамтдаа гаргах гэж байна. 

Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.  Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.

Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс. Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотны олон сорилттой нүүр тулах болно. 

Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. 

Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна. 

Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс миний бие өнөөдөр ард түмний төлөөлөл болсон  парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод, нээлттэй хариулах болно. 

Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. 

Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог. 

Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж, парламентын төлөөллийн тоог нэмж, 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн. 

100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан. 

Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө үе үеийн Улсын Их Хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцсээр ирсэн. 

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд ардчиллыг улам бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх шинэлэг, дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх эрх, хариуцлагыг хамтад нь хүлээлгэсэн явдал юм. 

Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон.

Үр дүнд нь нийт гишүүдийн 64 хувь буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд, 25 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд, шинэ үеийнхэн парламентад жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн. 

Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна  уу.

Ж.Чинбүрэн, Шударга ёс тогтоох бодлого нь эрүүл мэндийн салбарт лав хэрэгжээгүй. Авлигачдыг авлигачдаар сольсон, эмч мэргэжилтнүүдийн цалин хангамж хүрэлцээгүй байна.

Би Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье.

С.Эрдэнэболд, Орлогоо нотлохоос өөр Засгийн газрыг огцруулах ямар ямар үндэслэлүүд байсан юм бэ?

Л.Оюун-Эрдэнэ, Хамтарсан Засгийн газарт давуу болон сул тал байдаг юм билээ. Кабинетын зарчмаар ажилласнаар 10 сарын дотор 5-6 төслийг гараанаас гаргасан нь давуу тал.
Сул тал нь аль аль нам дотор сайд болоогүй хэсэгтээ асар их далд гомдол зангирдаг юм байна. Томилгоон дээр асуудал үүсдэг. Сүүлдээ бид би ганцаардаж эхэлсэн. Энэ бүхэн дараа дараагийн ЗГ-т сургамж болж үлдээсэй гэж хүсэж байна.

23 настай, тусдаа амьдарч байгаа хүү хэн нэгэнд хайр сэтгэлтэй болж, бөгж авч өгсний төлөө ЗГ огцорно гэдэг утгагүй асуудал. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй.

Т.Доржханд, Хамтарсан Засгийн газарт ороод 10 сарын дараа чуулганы микрофоноос асуух гэж байна. Хамтарсан засагт ороход асуудал нь өөр юм билээ. Гүтгүүлдэг, харлуулдаг. Харин өнөөдөр эрх чөлөөгөө эдэлж байна. Шулуухан асууна. Ерөнхий сайдыг өргөдлөө өгч болохгүй. УИХ-д асуудал оруул аа, итгэх үү үгүй юү? гэдгийг нь асуу гэж шахсан хүн нь би байгаа юм.

Эх сурвалж: gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *